Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ирэх сард Хайлаарын Консулын газар албан ёсны нээлтээ хийнэ

2015-05-25

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО­-ны Хайлаар хотод суугаа Консулын газрын Консул Д.Ганболд, Дэд консул Д.Ганбаяр нар өнгөрөгч долоо хоногт Дорнод аймагт ажилласан. Орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Хайлаар хотод болох Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцох урилга гардууллаа.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО­-ны Хайлаар хотод суугаа Консулын газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу тус Консулын газар өнгөрөгч оны  6 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Консулын газар нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх, тус  консулын тойрогт ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажилладаг байна.
Хайлаар хотод Консулын газар байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа ирэх 06 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товложээ. Энэхүү Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны удирдах албан тушаалтнууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймаг, Хятадын Зүүн гурван мужийн төрийн байгууллагын төлөөлөл, хоёр улсын хилийн боомтын ажилтнууд, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн судлаачид, Харбин хотод суугаа Монгол оюутнуудын холбооны тэргүүн нар оролцох ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%