Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эмгэнэл

2015-05-19

Цэндийн Отгон
/1940-2015/

Увсчууд Улаангомчуудын хүндэт хүн гавьяат агрономич Цэндийн Отгон нь 2015 оны 05-р сарын 17-нд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд ахан дүүс, найз нөхөд хамт олонд хүнд гарз нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

Ц.Отгон нь 1940 онд Бөхмөрөн сумын нутагт Э.Цэндийн 11-дэх хүү болон төрж бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрөөжээ.

        1948-1952 онд Бөхмөрөн сумын бага сургууль, 1952-1955 онд Өмнөговь сумын дунд сургууль, 1955-1959 онд Улаангом сумын бүрэн дунд сургуульд суралцсан.1959 онд ХАА-н дээд сургуульд анхны оюутнаар элсэж суралцан 1964 онд агрономич мэргэжил эзэмшин төгсжээ.

         1964-1966 онд Сагилийн МАА-н машинист-д, 1966-1968 онд “Ялалт” нэгдэлд, 1968-1972 онд Аймгийн нэгдлийн зөвлөлд, 1972-1984 онд Баруунтурууны  САА-д, 1984-2014 онд Хархираагийн “Тэжээлийн алтан дуулга”  ХХК-д  тасралтгүй 50 жил ерөнхий агрономичоор ажиллаж байлаа.

          Ц.Отгон нь 1967 онд Б.Юүзэнтэй ханилан сууж 4 хүүхдийн төрүүлж өсгөжээ.

        Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль /1979 онд/, Алтан гадас одон  /1983 онд/, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /1999 онд/, ИМУ байгуулагдсаны 800 жилийн ойн медаль /2006 онд/, “Монгол улсын гавьяат агрономич” цолоор /2008 онд/ мөн Ардын хувьсгалын 50,60,70,80,90 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.

Ц.Отгон нь 1991 онд МАХН-ын Онц Их Хурлын төлөөлөгч, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, намаа шинэчлэх, ардчилсан шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлах, тунхаглах зарлахад хувь нэмрээ оруулсан хүн байлаа.

Түүний ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. 

Гэр бүл үр хүүхдүүд, ахан дүүст  нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал


            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%