Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛААН НОМОНД ОРСОН АЛТАЙН ЗЭРЛЭГ САРМИСАН СОНГИНО ТАРИАЛАВ

2015-05-18

Дэлхийд нэн ховор ургамалд /Allum obliguum/ ийн ургамалд  тооцогддог, улаан номонд орсон  Алтайн зэрлэг сармисан сонгино нь  Монгол улсад зөвхөн Баян-Өлгий аймгийн Алтай, Сагсай сумдын цөөн газар ургадаг.
Сагсай сумын Сонгинотод ургадаг энэхүү зэрлэг сармис нь устаж үгүй болсон ба Алтай сумын Ёлт гэх байгалийн үзэсгэлэнтэй нутагт ч гэсэн устах аюул нүүрлээд байгаа билээ.
Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар 2014 оны намар Ёлт нутгаас зэрлэг сармисан сонгиныг үр үрийг түүж хадгалаад, энэ жил түүнийг Ёлт нутаг дах унаган нутагт нь тарьж ургуулахаар шийдвэрлэж өнгөрсөн Баасан, Бямба гарагт тэнд ажиллав.
Аймгийн төвөөс 150 орчим км алслагдсан, бартаат замтай, 20 гаруй км замыг мориор туулж,  далайн  төвшинээс дээш 3300 м өндөр цаст давааг давж,  Алтай таван богдын байгалийн цогцолбор газар болох Ёлт нутгийн "Шар гэр" гэдэг газарт 100м x 50м талбайд сонгинон сармис, 100м x 20м талбайд сонгинон үрийг тариалж МАНУТХГХЗ-ны Алтай суман дахь улсын байцаагч  С.Серикт хүлээлгэж өгөв.
Энэхүү ажилд гар бие оролцож, дэмжлэг үзүүлсэн Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбат, Хилийн албаны дарга Жаргалсайхан, Алтай сумын Шар говийн заставын дарга Бат-Эрдэнэ, ахлагч Алданыш, Октябрь, байгаль орчны улсын байцаагч С.Серик нарт нийт Баян-Өлгийчүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсье.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, хүрээлэн буй орчноо хамгаалан, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хадгалж хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө хүн бүр сэтгэл гаргаж, санаачлагчтай байхыг та бүхэнд уриалж байна.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%