Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2015-05-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаас Аймгийн Засаг даргад өгсөн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд  «Баян-Өлгий аймгийн Аялал, жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр»-ийн төслийг боловсронгуй болгох талаарх  хэлэлцүүлэг  2015 оны 05  дугаар сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын заалд болов. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен, болон  холбогдох  хэлтэс, газрын дарга нар, аймагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компани, АНН-үүдийн удирдлага, мэргэжилтнүүд, зохих агентлагуудын  ажилтнууд оролцов.
Хэлэлцүүлэг дээр Аймгийн Хурлын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар,  Алтайн нурууны тусгай хамгаалалттай газруудын  захиргаа,  Хилийн цэрэг, төв музей  мэргэжилтэн  ажилтнууд оролцов. Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын дарга Т.Манкей,  Байгаль орчны газрын дарга Ш.Марат нар аялал жуулчлалын салбарыг аймаг оронд хөгжүүлэхийн  ач тус, үр өгөөж, сум тус бүрт жуулчдын янз бүрийн төвшний бааз байгуулах, бүс нутгийн болон Олон улсын аялал жуулчлалын хуучин маршрутыг  боловсронгуй  болгох, шинээр  маршрут бий болгох боломжийн  тухай дурьдаад  энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, компани, ААН-үүд  нэгдсэн нэгэн бодлогын хүрээнд ажиллахын чухлыг анхааруулж,  «Баян-Өлгий аймагт аялал, жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр»  боловсруулан  удахгүй болох  аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаас батлуулах шаардлагатай байгааг сонордуулав. 
Мөн, уг хөтөлбөрийн анхны  төслийг танилцуулан,  үүнд  мэргэжлийн  байгууллагууд  санал бодлоо нэмэрлэж бүгдээрээ  хамтран боловсруулах,  ойрын хугацаанд дахин  цуглаж,  дэд хөтөлбөрийг  боловсронгуй  болгон,  улмаар  аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж батлуулах талаар идэвх санаачилгатай  ажиллахыг уриалав. Хэлэлцүүлгийн үеэр  оролцсон байгууллагуудын дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд өөр өөрсдийн санал бодлоо  чөлөөтэй  илэрхийлж, уг салбарыг хөгжүүлэхэд нөлөөлөх хууль зүйн орчин,  бусад эерэг, сөрөг  нөлөөллөөс хамгаалах, ажиллагсдын мэдлэг чадвар, хэлний боловсролыг дээшлүүлэхэд аймаг орон, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг санал болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%