Аймгийн ИТХ-ын дэргэдэх «Ахмадын
зөвлөл»-ийн ээлжит хуралдаан болж, «Ахмадын зөвлөл»-ийн нийт 25
гишүүнээс 19 нь оролцов. Тус зөвлөл нь тусгай журамтай бөгөөд ахмад
үеийнхний арвин их туршлагаас суралцах, өнөөгийн нийгэм, эдийн засгийн
амьдралд тохиолдож буй эерэг, сөрөг үзэгдэл, аймаг, хотын удирдлагын
зүгээс авч хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний үр өгөөж,
дутагдалтай тал, улс, аймгийн ирээдүй болсон хүүхэд залуучуудын
хүмүүжил, үндэсний болон эх оронч сэтгэлгээний төвшин, хот суурин газрын
тохижилт, ариун цэвэр, аливаа гэмт үйлдлээс сэргийлэх арга замын
тухай ахмадуудын алтан сургаал, санал бодлыг шийдвэр гаргах төвшинд
хүргэх, тэднээс гарсан санал шүүмжлэлийн мөрөөр аймаг, сумын удирдлагаас
тодорхой ажил зохиох, эргэж «Ахмадын зөвлөл»-ийн гишүүдэд мэдээлж
байх зорилготой юм.
«Ахмадын зөвлөл»-ийн хуралд Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Өнерханы Хабай нар оролцож, өнгөрсөн хурал дээр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр аймаг, сумын удирдлагаас авч хэрэгжүүлсэн ажил, үр дүн, хэрэгжүүлэх боломжгүй болсон зарим ажлын талаар илтгэж, зохих тайлбарууд өгч, зарим асуудлыг ахмадуудын оролцоотойгоор шийдвэрлэх боломжтой гэдгийг сонордуулж, уг ажил үйлсэд ахмадууд санаачилгатай, идэвхтэй оролцохыг санал болгов. Мөн аймгийн Ахмадын байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын хувьд үүсэж бий болсон асуудлыг оновчтой шийдвэрлэх талаар ахмадуудын гаргасан санаачилгад түшиглэн аймаг, сумын удирдлагын зүгээс хуулийн дагуу дэмжлэг үзүүлж болно гэдгийг сонордуулж , аймгийн ахмадын байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж, нэг гоольдролд оруулах шаардлагатай байгааг анхааруулав.