2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга Бураны Лазатхан, аймгийн Засаг дарга Хузыкейн Дармен нар Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны дэд сайд, мөн Арабын Нэгдсэн Эмират Улс дахь «Ислам банк»-ны гүйцэтгэх захирал тэргүүтэй төлөөлөгчдийг Хурлын даргын албан өрөөнд хүлээн авч уулзав.
Хурлын дарга, Засаг дарга нар хүндэт зочдод тус аймгийн төв Өлгий хотод 2014 оны намар байгуулагдсан «Зайд» бүрэн дунд сургуульд тал бүрийн тусламж үзүүлж, сургууль дээр герман хэлний сургалтын анги бий болгох, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн оношлогооны болон бусад тоног төхөөрөмжөөр хангах асуудалаар хамтарч ажиллах, аймаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын тухай танилцуулж, цаашдаа Герман Улс, Исламын банктай нийгэм, эдийн засгийн тодорхой салбаруудын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа «Зайд» бүрэн сургууль оршиж буй Өлгий хотын нутаг дэвсгэрт дэд бүтцийг хөгжүүлэх, Дулааны цахилгаан станц барих, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалт, туршлага судлах арга хэмжээнд манай аймгийн мэргэжилтнүүдийг хамруулах талаар Герман Улсын болон «Ислам банк»-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх, санхүүгийн болон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар судалгаа хийж, хамтран ажиллах гэрээ хэлцэл хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Германы элчин сайдын яамны орлогч, «Ислам банк»-ны гүйцэтгэх захирал нар хариу үг хэлж, Монгол улсын төвөөс хамгийн алслагдсан, үндэсний онцлогтой Баян-Өлгий аймгийн ард иргэдэд аймгийн удирдлагаас тавьсан саналын хүрээнд тал бүрийн тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлж, зохих судалгаа хийсний үндсэн дээр хоёр орны хууль, дүрмийн дагуу гэрээ хэлцэл хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтанд Монгол Улсын Элчин сайд асан Кадирын Сайран хажы, «Зайд» БДС-ийн захирал Жолаушыбай, аймгийн Боловсролын газрын дарга Кызырын Имаммагзам, Эрүүл мэндийн газрын дарга Сыдыхын Айгүл нар оролцож8 өөр өөрсдийн хариуцаж байгаа салбарын өнөөгийн байдал, гадаад дотоод харилцаа, үр дүн, цаашдын зорилтын тухай зочид төлөөлөгчдөд танилцуулав.