Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ОРОН НУТГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХҮҮХДИЙН НҮДЭЭР” фото зургийн уралдаан боллоо

2015-05-13

Аймгийн ИТХурлаас уламжлал болгон зохион байгуулдаг “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” зөвөлгөөний хүрээнд “ОРОН НУТГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХҮҮХДИЙН НҮДЭЭР” сэдэвт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд фото зургийн уралдаан зарлаад өнөөдөр шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гарлаа.


            Тус уралдаан нь орон нутагтаа өрнөж байгаа бүтээн байгуулалтыг хүүхдийн нүдээр харах боломжийг олгох, бүтээн байгуулалтыг хэрхэн хамгаалж, сүйтгэж байгааг олон нийтэд таниулах зорилготой юм.


Фото зургийн уралдаанд оролцогч хүүхдүүд аймагтаа 2013-2015 онуудад өрнөсөн бүтээн байгуулалтын зургийг зургийн аппарат болон гар утсаар авах, бүтээн байгуулалтыг дэмжиж хамгаалан сайжруулсан, эвдэж сүйтгэсэн зэрэг нийгмийн эерэг болон сөрөг талыг харуулсан эгзэгтэй мөчийн, хүүхдийн сэтгэлд хамгийн их нийцсэн бүтээн байгуулалтын зургуудаар оролцсон байна.


Уралдаанд нийт 400 орчим фото зураг ирснээс шилдэг 3 зургийг шалгаруулан байр эзлүүлэв.

 1-р байранд Эрдэнэбулган сумын I сургуулийн 11а ангийн сурагч Мөнхбаяр

/2015 оны бүтээн байгуулалтын нэг Спортын төрөлжсөн сургуулийн зургаар/

2-р байранд Эрдэнэбулган сумын II сургуулийн 12б ангийн сурагч Мөнх-Эрдэнэ

/2010 оны бүтээн байгуулалтын нэг Төв садны рекламны самбарын зургаар/

3-р байранд Эрдэнэбулган сумын III сургуулийн сурагч Гантогтох нар тус тус шалгарсан байна.


Фото зургийн үзэсгэлэнгийн үеэр Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранчимэгтэй хамт Хүүхдийн улсын чуулганд оролцох 2 сурагчийн сонгон шалгаруулж авсан билээ. Чуулганд оролцох хүсэлтэй сурагчдын өөрсдийгөө танилцуулах чадварыг нь харж сурагчид санал нэгтээгээр сонгов.


Хүүхдийн улсын чуулганд 3-р сургуулийн 10а ангийн сурагч Мөнхчимэг, 4-р сургуулийн 11а ангийн сурагч Мөнх-Эрдэнэ нар сонгогдлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%