БОНХАЖЯ-аас 1 сая мод тарих санаачилга гаргасан юм. Энэхүү санаачилгыг дэмжиж Баян-Өлгий аймагт энэ жил 60 мян.
мод тарих зорилт дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар 5-р сарын эхний Бямба гарагийг мод тарих үндэсний өдөр болгон
зарлаж жил бүр нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлдэг билээ..
Мод тарих үндэсний өдрийг угтаж өнгөрсөн Бямба гарагт Баян-Өлгийчүүд нийтээрээ мод тарих ажилд шамдан оролцов. Аймгийн ИТХ-ын
ажлын албаныхан ч энэ өдөр аймгийн төвийн хүүхэд, залуучуудын паркт мод
тарьж энэхүү ажилд идэвхтэй оролцож, буян үйлдэж, бусдад үлгэр дууриа
үзүүлэв.
