Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН "ХҮНДЭТ ЖУУХ", "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ" ОЛГОХ ЖУРАМ

2015-05-08

Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн ажилтан, ажилчид, иргэний хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулан шагнахад журмын зорилго оршино.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1.   Тухайн салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 5-аас дээш жил ажилласан, хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан, байгууллагын хөдөлмөрийн аварга, аймаг, сумын хөдөлмөрийн аварга болсон хүнийг урамшуулан шагнана.
  • 1.2.    Шагналыг тухайн байгууллагын тэгш ой, Олон Улсын тэмдэглэлт өдрүүд, Цагаан сар, Наурыз, Улсын баяр наадам, шинэ жилээр олгоно.
  • 1.3.    Нэг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нэг доор олон хүнийг шагнахгүй, нэг байгууллага, ААН-ээс "Хүндэт Жуух"-д нэг, "Хүндэт Өргөмжлөл"-д хоёроос илүүгүй хүнийг урамшуулан шагнана.
  • 1.4.    "Хүндэт Жуух" улаан өнгөтэй, А4 хэмжээтэй, "Хүндэт Өргөмжлөл" цэнхэр өнгөтэй, А5 хэмжээтэй байх ба гадна талд аймгийн сүлд тэмдгийг дүрсэлнэ. Хавтасны доод хэсэгт Баян-Өлгий аймгийн ИТХ-ын "Хүндэт Жуух", "Хүндэт Өргөмжлөл" гэж алтан шаргал өнгөөр бичнэ.

ХОЁР. ШАГНАЛД ТОДОРХОЙЛОХ

  • 2.1. Шагналд тодорхойлсон материалыг Хурлын ажлын албанд ирүүлэх ба Хурлын нарийн бичгийн дарга аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж танилцуулна
  • 2.2. "Хүндэт жуух"-ыг 20.0 мян.төгрөг, "Хүндэт Өргөмжлөл"-ийг 10.0 мян төгрөг дагалдана. Шагналын мөнгийг тухайн байгууллага, ААН өөрөө гаргах бөгөөд хувь хүний шагналын мөнгийг аймгийн ИТХ-ын төсвөөс гаргана.
  • 2.3. Шагнуулахаар ирүүлсэн хүний материалд дараах баримт бичгийг хавсаргана.
  • Анкет тодорхойлолт /Тодорхойлолтод тухайн байгууллага, ААН-ийн дарга, эрхлэгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
  • Хувиараа аж ахуй эрхэлж байгаа бол багийн Засаг дарга тодорхойлолт гаргана.
  • Хамт олны хурлын тэмдэглэлийг хавсаргана.
  • 2.4.  Шагналыг нэг хүнд давтан олгохгүй