Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шарын гол суманд нийгмийн даатгалынхан өдөрлөг зохион байгуулав

2015-05-04

    Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Шарын гол суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулжээ. Мөн үеэр магадлагч эмч Д.Мөнхцэцэг хичээл зааж, сайн дурын даатгалд шинээр 3 хүн хамрагдаж, Сайн дурын даатгалын үйлчилгээг 26 хүнд 700312 төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 8 хүн хамрагдаж 49540 төгрөгийг санд орууллаа.
     Шарын гол сумын Хайрхан түшиг, Ид шид эмийн сан, Эрүүл мэндийн төвийн өрхийн эмч лаборант нар оролцож, эмчийн үзлэгт 131 хүнд үзлэг хийж 118 хүнд хөнгөлөлттэй жор бичиж эмийн сангууд газар дээр олгож, 1574165 төгрөгийн эмийг 888150 төгрөг хөнгөлж олгосон бгөөд нийт оролцсон хүмүүсийг витаминжүүлсэн. Тус сумын ХААН банк, Төрийн банкууд оролцож даатгуулагч нарт СДД болон ЭМД-ыг гар утаснаас ухаалаг банкаар хийх үйлчилгээг тус бүртээ тайлбарлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%