Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ашигт малтмалын газрын ажлын хэсэг ажиллав

2015-04-28

        Ашигт малтмалын газраас аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэдийн Хуралд үйл ажиллагаагаа танилцуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт, олголтын талаар мэдээлэл өгөх ажлын хэсэг даваа гарагт манай аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд, зарим сумдын Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Нутгийн удирдлагын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөн хэрэгжүүлэхийн нэг нь энэхүү уулзалт болж байгаа юм. Дорнод аймагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 98, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 62 ААН бүртгэлтэй байдаг байна. Эдгээр нь нийт 10.0 сая га талбайг хамардаг бөгөөд цаашид нийт 31.0 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгох аж. Ашигт малтмалаа ашиглуулсан хэр нь орон нутагт ирдэг, үлддэг үр өгөөж гэж тун бага байдаг. Энэ тал дээр анхаарсан хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа, удахгүй батлагдана хэмээн Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амарсайхан ярьж байлаа. Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий компаниуд иргэд, малчдын дунд зөрчил их гардаг, энэ харилцааг хэрхэн зохицуулах вэ? Бичил уурхай, бэлчээр талхлах, олон зам харгуй гаргах, нөхөн сэргээлтэд анхаарах асуудлууд гардаг тал дээр сумдын Засаг дарга нар хариулт авлаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг орон нутаг өгдөг болсон. Аймаг, нийслэлд ИТХ-ын Тэргүүлэгчид, сум, дүүрэгт ИТХ-аар шийдвэрлэдэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд зөвшөөрөл хүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Засаг дарга хариу мэдэгдээгүй бол зөвшөөрсөнд тооцно хэмээн заасан байдаг байна. Дээрх хугацаанд сумдын ИТХ хурлаа зарлаж, ирц бүрдэн хуралдах боломж ямар байх билээ. Энэ тухай санал солилцож, Сумдад ИТХ-ын Тэргүүлэгчдээр шийдвэрлэх боломжтой эсэх тал дээр тодорхой хариултыг дараа нь өгөхөөр боллоо.
Мөн малчид иргэдийн мэдлэг, мэдээллээс шалтгаалан сумын ИТХ, Засаг даргыг газраа зарах гэж байна, өөрсдөө мөнгө олох гэж байна хэмээн буруутгах тохиолдол их гардаг тухай сумдын Засаг дарга нар ярьж байлаа. Тал бүрийн мэдлэг, мэдээлэл олгох сургалт сурталчилгааны ажлыг цаашид зохион байгуулах бүрэн боломжтой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр аймаг орон нутгаа хөгжүүлэх боломжтой хэмээн ажлын хэсгийнхэн онцлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%