Баян-Өлгий аймгийн сумдын иргэний танхимыг хариуцах ажилтнуудыг чадваржуулах сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтын зорилго нь сумын иргэний танхимыг хариуцах ажилтнуудыг чадваржуулах, сумын иргэдийг мэдээллээр
хангах, хууль сурталчлах, "Иргэний оролцооны тухай" хуулийн төсөлд
санал авах. Мөн иргэдийн оролцоонд суурилсан нутгийн өрөө удирдах ёс,
орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэд дуу хоолойгоо төр засагт хүргэж,
шийдвэр гаргах үйл явцад оролцох бололцоогоор хангах юм.
