Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэнүүд М. Баршагүлээр ахлуулсан ажлын хэсэг тус суманд хоёр хоног ажиллав.
Нутгийн Өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын аливаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажилласан.
Ажлын хэсэг:

- Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөн, хийж хэрэгжүүлж байгаа ажил, гаргаж буй шийдвэрийн биелэлт
- ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллаж буй байдал, тэднийг сургалт сурталчилгаа, мэргэжил арга зүйгээр хангаж буй эсэх
- Ажлын албаны арга барил, дотоод ажлын гүйцэтгэл,
- Хууль тогтоомжийн хэрэгжилт,
- Иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн байдал,
- ЗДТГ болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллаж буй байдал
- ХАСХОМ-ийн бүрдүүлэлт, хадгалалт, хууль тогтоомжийн биелэлт,
- ГХУСАЗС ажлын талаар
- Орон нутгийн өмчийн талаар
- Иргэний танхим, түүний үйл ажиллагааны талаар,
- Сумын цахим хуудас ашиглалт, болон сурталчилгаа, иргэд хэрэглэж буй байдалд зэрэг олон асуудлуудыг хамруулан шалган зааварлаж, үнэлгээ, дүгнэлт өглөө.
Аймгийн мэргэжилтнүүд сумуудад ажиллаж, сумуудын ажлын ололт амжилт, дутагдлыг олж харан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид ажлыг улам сайжруулахаар зөвлөмж болгож байгаа нь сайшаалтай бас олзуурхууштай байна.