Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн алба нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2014 онд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн цэвэр бохир усны угсралтын ажил, Политехникийн коллеж, 5 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэгийн дотор засварын ажил, 1 дүгээр баг Уурхайчин хороололд баригдаж буй үйлчилгээний төвийн барилгын явцтай Орон нутгийн өмчийн алба холбогдох агентлагийн мэргэжилтэн, удирдлагуудын хамт газар дээр нь очиж танилцав.
Ажлын гүйцэтгэлийн явц Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн цэвэр бохир усны угсралтын ажил 50%-тай, бусад байгууллагуудын ажлын гүйцэтгэл 70-100%-тай явагдаж байна.