Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумдын ИТХ-ын дарга нар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай үүлзлаа

2015-04-17

Зураг: УИХ-ын гишүүн Н.Батбаяртай уулзах уулзалтын дараа дурсгалын зураг татууллаа.

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр Архангай аймгаас хүрэлцэн ирсэн сумдын ИТХ-ын дарга нарыг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. http://www.batbayar.com/?p=5111


Зураг: Нутгийн гишүүнтэйгээ уулзах уулзалтын үеэр.

            Уулзалтын үеэр гишүүн Н.Батбаяр өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдал, цаашдын чиг хандлага, УИХ-ын чуулганаар батлагдан гарч буй  хууль, тогтоолын шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд, гишүүний өөрийн санаачилан боловсруулсан хуулийн төслүүд, ажлын хэсгүүдэд хэрхэн орж ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.


Зураг: Сумдын ИТХ-ын дарга нар УИХ-ын гишүүн Н.Батбаяртай уулзаж байна.

Сумдын ИТХ-ын дарга нар хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар тойргийн гишүүнтэй зөвлөлдсөн нь үр дүнтэй уулзалт болсон гэдгийг харууллаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр аливаа шийдвэрлэх боломжтой асуудлыг шат шатандаа шийдвэрлэх нь зүйтэй, үүний тулд улсын төсвийн зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, өөрсдөө шийдвэрлэх боломжийг олгох саналтай байдгаа илэрхийлсэн. Өнөөдөр 3 сая хүн амтай Монгол Улс намаар талцах процессыг зогсоож, улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдмэл бодлоготой, төр засаг нь тогтвортой, хариуцлагатай төрийн тогтолцоотой болох шаардлагатай цаг ирсэн байгааг онцолсон юм.  Тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ дээр байгуулагдан УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан хуралдаж, олон талын судалгаа, шинжилгээ боловсруулан ажиллаж байгаа талаар товч дурьдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%