Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, өргөдөл,
гомдол, хяналт, үнэлгээний хороо өчигдөр хуралдлаа. Хуралд Хурлын дарга
Р.Зоригтбаатар, Бодлогын хорооны дарга Л.Хишигтогтох, гишүүн П.Цэрмаа,
Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга
Я.Цолмонбаяр, бодлогын хороо хариуцсан ажилтан М.Цэрэндаваа нар
оролцлоо. Хурлаар Төрийн үйлчилгээний технологийг боловсронгуй болгох,
шинэчлэх аргыг тодорхойлох талаар аймгийн ИТХ-ын даргын саналыг хэлэлцлээ.
Бүх шатны төрийн үйлчилгээ иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг нь үнэн.
Түүгээр зогсохгүй хоцрогдсон технологи хөгжлийн хурдыг сааруулж байдаг.
Иймээс төрийн үйлчилгээний технологийг боловсронгуй болгох, шинэчлэх
ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар Хурлын дарга ярьж
байлаа. Шинэчлэлийг өөрийн байгууллага дээрээс эхлэн хэрэгжүүлж байгаа
аж.
Үүний дараагаар Аймгийн Цагдаагийн газрын дэд даргын “Иргэдээс гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах журам”- ын төслийг хэлэлцээ. Журам нийтлэг үндэслэл, мэдээлэл хүлээж авах, мэдээллийн үнэлгээ, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, журам зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэсэн 5 зүйлтэй ажээ. Бодлогын хороо журмын төслийг дэмжин Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар болов. Мөн байгууллага, иргэдээс ирүүлсэн 3 санал хүсэлт, өргөдөл гомдлын тухай тус тус хэлэлцлээ.