Өчигдөр 04 дүгээр сарын 16-ны өдөр
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болж, ХАА-н талаар хийж буй ажил,
цаашдын баримтлах бодлогын талаар аймгийн ХХААГ-ын даргын сонсгол,
аймгийн Эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж
байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар аймгийн Эрүүл мэндийн
газрын даргын сонсголыг тус тус авч хэлэлцлээ.
Хуралдаанаар малын удам угсааг сайжруулах талаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, чиглэлийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болов. Малын чанарыг дээшлүүлэх үүлдэр угсааг сайжруулах, Төрийн өмч болох цөм сүргийн чанарт судалгаа хийж, дүгнэлт гаргахаар шийдвэрлэв.
Мөн эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эндэгдлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний жагсаалт гаргах, бодлогын чанартай баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулах, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах, шийдвэрлэх арга замын тухай, эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар аймгийн Засаг даргад чиглэл өгөхөөр шийдвэр гаргалаа.