Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдаан 09:25 минутад эхлэв

2015-04-17

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан 09:25 минутад 71.1 хувийн ирцтэй эхэллээ. Төрийн дуулал эгшиглэж, хуралдаан эхэлсний дараагаар Хурлын дарга Р.Зоригтбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Нэрэмжит болгох тухай, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус шинжтэй хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт дахь зарим зорилтын нэршлийг өөрчлөх тухай, Баянтүмэн, Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт шинээр тариалангийн талбай бий болгох тухай, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх тухай таван асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлын дарааллыг 100 хувийн саналаар дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%