Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд сумдын
Хурал, Тэргүүлэгчдийн ажлыг шалган зааварчилж, мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгөх гэж тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын
албаны дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн М.Баршагүл, Иргэний танхимын ажилтан Б.Баршагүл нар энэ
сарын 07-08 өдрүүдэд тус аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын ИТХ-ын дотоод ажлыг шалган зааварчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
