Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-04-09

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс бодлого боловсруулах, стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үндэсний хэмжээнд төлөвлөлтийг илүү уялдаатай, зохицуулалттай болгох, бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах,  засаг захиргааны нэгжүүдэд ажиллаж буй ажилтнуудын чадавхыг сайжруулах зорилгоор Монгол Улсын "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх" төсөл  хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга,  төрийн сангийн төлөөлөгч, ЗДТГ-ын нийгмийн бодлогын түшмэл, аймгийн зарим хэлтсийн дарга нарт "Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Уг сургалтанд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан,Засаг дарга Х.Дармен нар оролцож, Хурлын дарга сургалтыг нээж үг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%