УИХ болон Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн манай аймагт 04 сарын 04, 05-ны өдрүүдэд буюу энэ бямба, ням гарагт ажиллана. Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БСШУ-ны дэд сайд, Эрүүл мэнд, спортын дэд сайд, Зам тээврийн дэд сайд нар багтжээ. УИХ болон Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа ард иргэддээ танилцуулж, тэдний санал бодлыг сонсох, харьяа салбарынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр орон нутагт ажиллах юм. 4-р сарын 04-нд 19:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. 4-р сарын 05-нд Зэвсэгт хүчний 327-р анги, яамдын салбар агентлаг, газар, хэлтсүүдийн ажилтай танилцах юм. Мөн Баянтүмэн, Чойбалсан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх аж.