Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Их наяд Увс-2020” хөтөлбөрийг хэлэлцэж байна

2015-03-30

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 9-р хуралдаан үргэлжилж “Их наяд Увс-2020” хөтөлбөрийг хэлэлцэж байна. 2014 онд Хөгжлийн бодлого эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй орон нутгийн удирдлагатай хамтран тус хөтөлбөрийн судалгааг хийсэн байдаг. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь өнөөдрийн байдлаар 201 орчим тэрбум төгрөг байгаа Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэг их наяд төгрөгт хүргэх. Их наяд хөтөлбөр нь “Мах тарья”, “Бяцхан санхүүч, Хуурай газрын далай-Увс хяргас нуур”, “Бизнест ээлтэй дэд бүтэцтэй аймаг”, “Чацаргана төсөл” гэсэн дэд төслүүдтэй. Мэргэжлийн судалгааны байгууллагатай судалгааг гаргаж, хөтөлбөрөө боловсруулсан гэдгээрээ онцлог хэмээн аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтсийн зүгээс тэмдэглэн хэллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%