Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НАУРЫЗ" БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2015-03-18

Ассалаумағалайкүм, ардақты халайық, қымбатты Баян-Өлгийлiктер!
Хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

Та бүхэнд олон зууны тэртээгээс уламжлагдан ирсэн Казах үндэсний шинэ жилийн баяр - Наурыз баярын гал халуун мэндчилгээг хүргэж, энэхүү билэгтэй сайхан өдөр учран золгож буй хонин жилдээ түмэн олноороо төвшин амгалан, элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Казах түмний ариун нандин ёс заншил, өөдрөг үзэл, эв нэгдэл, хайр хүндэтгэлийг бэлэгшээж, хүн бүр өс хонзон, уур уцаарыг умартан атгаг муу санаагүй, атаархал хорсолгүй, өр өглөггүй, сэтгэл төвшин угтахыг эрмэлздэг онцгой нэгэн баяр цэнгэл нь - Наурыз баяр билээ.

Өнгөрөгч морин жил Монгол улс, төрөлх аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэр үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, оюун санааны амьдралд багагүй эерэг өөрчлөлт гарсан, сэтгэл тэнийлгэн ололт амжилтаар дүүрэн, байгаль дэлхий буян хишгээ харамгүй хайрласан ээлтэй сайхан жил болж түүхэнд мөнхрөн улирч байна.

Угтан золгож буй хонин жил ч улс, аймгийн хэмжээнд хур бороо элбэг, өвс ногоо тэгширсэн, хүн амьтанд ээлтэй, ач буян ихтэй, амар тайван, амжилт бүтээл, баяр баяслаар дүүрэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!
Та бүхэн Наурыз баярын чимэг болсон үндэснийхээ хосгүй баялаг өв уламжлал, урлаг соёл, зан үйлийн гайхам сайхныг үлгэрлэн харуулж, азай буурал, ахас дээдэс, зочид гийчиндээ дастарханаа дэлгэн ачит мөнхийн ерөөл тавьж, «Наурыз көже», идээ будаагаар дайлан, домборын эгшигт аялгуу, уянгат сайхан дуугаараа, эелдэг зочломтгой сэтгэлээрээ гүн хүндэтгэл үзүүлж, хурдан хүлгүүдээ уралдуулан, хүчит бөхөө барилдуулан, зон олноороо өнгө жавхаатай, сэтгэл тэнүүн сайхан наадаарай!

Ардақты ағайындар! әз-Наурыз мерекелерiңiз  құтты болсын!
Ұлыс оң болсын, Ақ мол болсын! Қайда барсақ та жол болсын, пәле-қала жерге енсiн! әр шаңыраққа Қыдыр дарып, құт қонсын! Ел iргесi тыныш, еңселерiңiз биiк болсын!


Аймгийн ИТХ-ын дарга Бураны Лазатхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%