Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов

2015-03-17

Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаанаар 2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Арьяазул мэдээлэл хийв. “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, хуулийн хугацааг 2018.05.01-нийг хүртэл дахин 5 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд “тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас  ирүүлсэн саналыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэх”-ээр заасан байдаг. Аймгийн хэмжээнд 2014 онд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг 4636 иргэнээс хүлээн авч 368,3 га газрыг 4425 иргэнд өмчлүүлсэн бөгөөд үүнээс: -32.7 га газар нь одоо эзэмшиж байгаа хашааны /422 иргэнд/, - 335.6 га газар нь  шинээр өмчлүүлсэн /4003 иргэнд/ байна. Өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд өмчилсөн газраас хасалт хийлгээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхацсан газарт хүсэлт ирүүлсэн 211 иргэнд хуулийн дагуу хариуг өгч ажилласан байна. Баянтүмэн, Цагаан-Овоо, Булган, Баян-Уул, Хэрлэн сумдад газар өмчлөл сайн явагдсан байна. Харин энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг дараах байдлаар тогтоолоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%