Зорилго: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагаа, ЕБС-иудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Аяны хүрээнд: “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” уриалга бүхий аяны тугийг дэвтрийн хамт байгууллагуудаар аялуулж, тугийг хүлээн авсан байгууллагууд аяны хүрээнд байгууллага дээрээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллах.
Хамрах хүрээ: Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, бүх шатны сургуулиуд, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хугацаа: 2015 оны 03 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, алба хаагч, ажилтнуудын эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж үр дүнд хүрсэн байх
- Хамт олноороо архи, тамхигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх
- Салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг орон нутгийн радио, телевиз, цахим хуудас, хэвлэлээр сурталчлах
- Байгууллага бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулах
- Байгууллага хамт олноороо “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” болох чиглэлээр хийж байгаа ажлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчилсан байх
- “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон”-оор шалгарсан байгууллагын тодорхойлолт материалыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шалгарсан байгууллага хамт олныг 2015 оны 12 дугаар 20-ны дотор шалгаруулах.
- Салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг орон нутгийн радио, телевиз, цахим хуудас, хэвлэлээр хамгийн сайн сурталчилсан, нээлттэй өдөрлөгийг олон нийтэд хамгийн хүртэмжтэй зохион байгуулсан болон аяны хүрээнд шинэ санаа, санаачилгаа гаргасан тус бүр нэг байгууллагыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах.
- Төрийн албан хаагчдаас үйлдэж байгаа гэмт хэрэг буурна
- Ард иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилнэ
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагуудын оролцоо нэмэгдэнэ