Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн соёл, урлагийн талаарх заалтууд, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүд, аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдийн хүрээнд аймгийн “Нийтийн номын санг дэмжин хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан боловсрууллаа.
Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Нийтийн номын сан нь стандартын шаардлага хангасан барилгатай болсон боловч техник тоног төхөөрөмжийн хангалт тааруу, номын хадгалалт хамгаалалтанд шаардагдах багаж хэрэгсэл байхгүй, үйлчилгээний орчин орчин үеийн шаардлагад нийцэхгүй зэрэг олон хүндрэл бэрхшээлүүд байна. Номын сан бол шатамтгай бүтээгдэхүүн хадгалж буй онцгой объектийн тоонд ордог боловч ганцхан манаачийн орон тоотой ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин, үйлчилгээний ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэх нь зүй ёсоор тавигдаж байна.
Иймд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэгдэнэ.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Нийтийн номын санг цахим номын сан болгож, техник тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчний хангамж, номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулан, иргэдэд хүргэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний орчинг сайжруулахад оршино.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
1. Аймгийн нийтийн номын санг цахим номын сан болгож орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах;
2.Номын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг стандартын дагуу сайжруулах;
3. Номын сангийн үйлчилгээний шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, мэдээллээр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс гүйцэтгэнэ.
2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлыг аймгийн Боловсрол, соёлын газар, Нийтийн номын сан хариуцан гүйцэтгэнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
1. “Аймгийн нийтийн номын санг дэмжин хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг 2015-2017 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
1. Улсын төсвийн хөрөнгө
2. Орон нутгийн төсвийн хөрөнгө
3. Гадаадын хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
• Номын сан нь орчин үеийн дэвшилтэт техник, технологиор бүрэн хангагдсан байна.
• Иргэд номын хайлт хийх боломжтой 3 – аас доошгүй компьютертэй болсон байна.
• Шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж, тэдний чадавхыг дээшлүүлсэн байна.
• Ард иргэдийг мэдээллээр цаг алдахгүй хангах орчин бүрдэж, тэдний мэдлэг боловсрол дээшлэх боломж бүрдсэн байна.
• Аймгийн төвийн болон хөдөө орон нутагт ном сурталчлах, номтой нөхөрлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн байна.
• Аймгийн хэмжээний яруу найргийн, уран уншлагын уралдаан тэмцээн, соёл, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулж, тэргүүний уншигч хүүхэд багачууд, насанд хүрэгчдийг алдаршуулан урамшуулна.
• Номтой нөхөрлүүлэх ажлын шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж, уншигчдын хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
• Ховор ном судраар аймгийн номын санд баяжилт хийнэ.
• Аймгийн номын сангийн фондыг ард түмний оюуны хэрэгцээг хангахуйц уран зохиол, танин мэдэхүйн номоор баяжуулсан байна.
Найм. Хөтөлбөрийн хяналт – шинжилгээ үнэлгээ
1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт – шинжилгээ үнэлгээ хийх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хяналт – шинжилгээ үнэлгээний тасаг гүйцэтгэнэ.
2. Аймгийн Нийтийн номын сан хөтөлбөрийн тайланг жил бүрийн 12 сарын 10 -ны өдрийн дотор аймгийн ЗДТГ – ын Нийгмийн хөгжлийн хэлтэст тайлагнана.
3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хяналт- шинжилгээ үнэлгээ хийж хагас, бүтэн жилээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулж тайлагнана.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаарх мэдээ, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёлын газар, Нийтийн номын сангийн цахим хуудас, сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.