Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХАНГАЙ АЙМАГТ “ЭМЧ НАРЫН ХОЛБОО” БАЙГУУЛАГДЛАА

2015-03-01

2015 оны 3 сарын 1-ний өдөр Архангай аймгийн эмч нарын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулах үүсгэн санаачлагч бүх гишүүдийн анхдугаар хурал боллоо.

Архангай аймгийн эмч нарын холбоо нь эмч нарын сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан ашгийн төлөө бус гишүүддээ үйлчилж тэдний эрх ашиг, сонирхолыг хамгаалх, нийгмийн асуудлыг сайжруулах, ахмад болон залуу эмч нарын хамтын ажиллагааг сайжруулах, ахмадаа хүндэтгэн, залуу эмч нараа дэмжих, эмчийн нэр хүнд, мэргэжлийн бүтээлч үйл ажиллагааг дээшлүүлэн хөгжүүлэх, сурталчлах, алдаршуулах, туршлагыг дэлгэрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Холбооны удирдах зөвлөлийг есөн хүний, хяналтын зөвлөлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй баталж холбооны даргаар хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Дагвасүмбэрэлийг сонгож баталсан бөгөөд гишүүдийн зүгээс холбоондоо оноосон нэр өгөхийг удирдах зөвлөлдөө даалгасан юм.

Энэ холбоо нь Монгол улсад эмчийн эрх ашгийг хамгаалах талаар байгуулагдсан анхдагч холбоо, мөн Архангай аймагт “Эрүүл мэндийн байгууллага үүсч хөнжсөний түүхт 90 жилийн ой”-н босгон дээр байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%