Хандивын аян өрнүүллээ
Бугат сумын 3-р багийн иргэн Мөнгөнгэрэлийн хүү Үнэнбат хүүд туслах хандивын аяныг сумын ИТХ-аас санаачлан өрнүүлж байна. Хүүд туслах, бидэнтэй хамтран ажиллаж байгаа сайхан сэтгэлд хүмүүс хандивын аянд нэгдэж байна. Бугат суманд үйл ажиллагаа явуулж буй "ЭХЛЭХ ЦЭГ АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛЬ"-ийн хамт олон,найз нөхөд нь, мөн Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ё. Отгонбаяр нар уг аянд нэгдлээ.