Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-02-01

Мэдээлэл технологи хөгжсөн энэ эрин үед цахим ертөнцийн ач холбогдол  өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь " төслийн хүрээнд сүүлийн дөрвөн жилийн дотор аймгийн ИТХ-ын цахим хуудас тогтмол ажиллаж ирлээ.Уг төслийн хоёр дахь шат нь эхэлсэнтэй холбогдуулан ИТХ-ын цахим хуудсыг  улам боловсронгуй болгож, мэдээллийн шуурхай, ил тод байдлыг хангах ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.Орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц,үр дүн бүхэн нээлттэй байх ёстой.
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ард иргэдийн дуу хоолой чухал юм. Тиймээс тус цахим хуудаст нийт иргэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж,бидний ажилд тус, дэм болно гэдэгт итгэлтэй байна.
 
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Аймгийн ИТХ-ын дарга Ш.ХАВЫЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%