Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Энэ онд “Эрүүл цус” аяныг үргэлжлүүлнэ

2015-03-07

 Өнгөрөгч лхагва гарагт аймгийн ИТХ-ын Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо хуралдлаа. Хурлын эхэнд бодлогын хороо хариуцсан ажилтан Я.Насандэлгэр хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан юм. Энэ удаагийн хурлаар аймгийн 2014 оны БЗДХ-т өвчний талаарх мэдээлэл, 2015 онд үзлэг оношлогоо, эмчилгээг бүх сум, баг, ААН-үүдийг хамруулан зохион байгуулах ажлын санал, бэлтгэл ажилтай танилцлаа.  Өнгөрсөн онд орон нутгийн хэмжээнд БЗДХӨ-нийг бууруулах, тэмбүү өвчнийг эрт илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх “Эрүүл цус” аяныг аймгийн 16-50 насны хүн амын дунд зохион байгуулсан. Энэхүү илрүүлэг шинжилгээний үр дүнд нийт хамрагдах 42608 хүнээс 18842 хүнийг хамруулсан байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээгээр эерэг гарсан 1237 тохиолдлоос шинээр 192 тэмбүүгийн өвчлөл илрүүлж, эмчилгээнд 148 хүнийг хамруулан эмчилж, эрүүлжүүлэлт 77%-тай байсан байна. Энэ онд мөн дээрх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Шинжилгээний материалын зардал, эмчилгээний зардал, дотор болон уул уурхайн компаниудаар явах шатахууны зардал, томилолтын зардалд нийт 20.0 сая төгрөг шаардлагатай ажээ. Бодлогын хорооны хурлаар авах арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах зардлын төсвийг хэлэлцэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар тогтлоо. Манай  аймгийн хүн амын дунд халдварт өвчний гаралт жил бүр нэмэгдэж, улс аймаг бүсийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа. Тэр дундаа өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 71.8%-ийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа нь анхаарал татаж, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудын нэг яахын аргагүй болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%