Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эх орончдын өдрийн баярын мэнд дэвшүүлье

2015-03-01

Эрхэм журмын нөхөд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, Дорнод нутгийн зон олон Та бүхэндээ Эх орончдын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

          Тэртээ 94 жилийн өмнө 1921 оны энэ өдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдаж, улмаар бүрэн эрхт Монгол улсын Тусгаар тогтнолын төлөө харийн түрэмгийлэгчидтэй тэмцэх Ардын хувьсгалыг өрнүүлэн, удирдаж ялалт байгуулсан түүхтэй. Өвөг дээдэс маань хойч үе бидний эрх чөлөөтэй амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг гавьяатай билээ. Ардын хувьсгалын үр дүнд өдгөө Монголчууд бид тусгаар тогтносон Монгол улсын Эрх чөлөөт иргэн байж, сайн сайхан амьдарч, ажиллаж байна.

Маршал Хорлоогийн Чойбалсан эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг үнэлж, хойч үедээ: “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нарт үлдээв” хэмээн захисан байдаг.

          Эрх чөлөө тусгаар тогтнол хэчнээн чухал болохыг Та бид мэдэрч, ойлгож явна.

          Дорнод нутгаас төрөн гарсан тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тууштай тэмцсэн эх орончдоо “Эх орончдын баяр”-ын энэ өдөр бахархан  дуурсахдаа таатай байна.  

  • 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Манлай Ван Дамдинсүрэн, халхын хэцүү То Ван Тогтохтөр,          
  • 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайныг удирдан ялалт байгуулсан өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан,
  • 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөнийг удирдан зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг,
  • Тусгаар тогтносон Монгол улсын анхны сүлд дууллын үгийг зохиосон Зууны манлай, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн,
  • Тусгаар тогтносон Монгол улсын Төрийн далбаа, Төрийн одон медалийг бүтээж урласан ардын зураач Додийн Чойдог,     
  • Тусгаар тогтносон Монгол улсын Хилийн цэсийг тогтоох ажлын хэсгийг удирдан, Монгол улсын хилийг дархлаажуулан                                            баталгаажуулсан Гавьяат хуульч, Генерал Базарын Цэдэн-Иш,
  • Бүрэн эрхт Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж, Монгол төрийн далбааг мандуулан, Монгол улсыг НҮБ-д элсүүлсэн  нэрт дипломатч Дондогийн Цэвэгмид
нарын олон арван эх орончид манай нутгаас, Монгол Ардын Намаас төрөн гарсан.

          Бид цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо сэргээн бэхжүүлж, улс төрийн тусгаар тогтнолоо хамгаалан хөгжүүлэхийн төлөө эв эеийг эрхэмлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөж, сэтгэл оюунаа  дайчлан ажиллах учиртай.

          Та бүхэндээ Эх орончдын өдрийн халуун баярын мэндийг дахин дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дорнод Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,

Аймгийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгч Р.Зоригтбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%