Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Орон нутгийн хөгжлийг дэмжинэ"

2015-02-24

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, Петро Чайна Дачин Тамсаг компани 2015 оныг “Орон нутгийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, манай аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьжээ.  Мөн энэ оныг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Бизнес эрхлэгч, Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн Засаг даргад үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу дээрх ажлуудыг уялдуулан зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч  М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсэг нь Байгаль орчин, эрүүл мэндийн дэд ажлын хэсэг, Орон нутгийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт хариуцсан дэд ажлын хэсэг, Тээвэр авто замын ажлын дэд хэсэг гэсэн гурван дэд ажлын хэсэгтэйгээр ажиллана. Ажлын хэсгүүдэд нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны чиглэлийн ТББ-уудын төлөөлөл багтжээ. Хурлаар Газрын тосны газар болон Газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй “Орон нутгийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллах” гэрээнд оруулах саналуудыг дэд ажлын хэсэгт багтсан салбаруудаар авч хэлэлцлээ. Хурлаас гарсан  санал дүгнэлтүүдийг үндэслэн газрын тосны компанид ажиллах хүчээр аймгийнхаа иргэдийг түлхүү ажиллуулах, ажиллах орчинг сайжруулах, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд орон нутгийн эрүүл мэндийн салбартаа хамрагдах, компанийн ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч, барилга, хүнсний хангамж, ажилчдын хувцас хангамж, тээвэрлэлт, нөхөн сэргээлтэд  орон нутгийн компаниудыг түлхүү ажиллуулах зэргийг гэрээнд санал оруулахаар тогтлоо. Хамтран ажиллах гэрээг энэ оны 3-р сардаа багтаан байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллах аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%