Шинийн хоёрон буюу энэ сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын Шанагын баян цагаан гэдэг газарт 7:2 км газрыг хамарсан хээрийн түймэр гарчээ. Өглөөний 10:00 цагийн үед түймрийн дуудлага ирснээр Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба, Матад сум, зэргэлдээ аймгийн Сүхбаатар сумын иргэд зэрэг нийт 47 хүн, 5 техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж оройн 20:00 цагийн үед унтраажээ. Түймрийн улмаас иргэн О-ийн Тоёота приус маркийн машин шатаж, бусад хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.