Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу боомт энэ сарын 16-наас эхлэн байнгын ажиллагаатай боллоо. Цаашид Даваагаас- Баасан гарагуудад ажиллах юм. Хуучин хуваариар 2 дугаар сарын 1-ний өдрөөс 15 хоног нээгдэх хугацаанд тус боомтоор суудлын 179, ачааны 637, нийт 816 тээврийн хэрэгсэл, 870 монгол зорчигч, 641 гадаад иргэн хилээр нэвтэрсэн байна. Гаалийн улсын байцаагчид 15 хоногийн хугацаанд Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн 11 зөрчил илрүүлснээс Тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан нэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хярсны арьс 26 ширхэг, чонын арьс 1 ширхэг, үхрийн мах 254.8 кг, чонын соёо 8 ширхэг, загас 52 кг-ыг хурааж улсын орлого болгожээ. Гаальчид энэ хугацаанд 23.2 сая төгрөгийн татвар хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.