Хэрлэн голын модон гүүрний засварын ажил дуусаж маргааш буюу 2-р сарын 17-ны өдөр ашиглалтад оруулахаар боллоо. Засварын ажлын тендерийг өнгөрсөн оны 11-р сарын 24-ний өдөр зарласан. Тендерт “МЗМ” ХХК шалгарч, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 71.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр гэрээний хугацаанд засварын ажлыг гүйцэтгэжээ. Өнгөрөгч баасан гарагт буюу 2-р сарын 13-ны өдөр “Модон гүүр”-ийг Орон нутгийн өмчийн алба, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Чойбалсан хотын захирагчийн алба, Тээвэр авто замын газар, Замын цагдаагийн тасаг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн улсын комисс хүлээн авлаа.