XYII жарны Хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн, хөхөгчин хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, батлан хамгаалах, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, худалдаа үйлчилгээ, мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд гардуулав.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” –оор:
Галсан Цэрэндулам - Баян-Уул сумын 3 дугаар багийн өндөр настан
“Алтан гадас” одонгоор:
Жаргал Энхцэцэг - Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга
Самдан Батмөнх - Радио релейн станцын дарга
Жамсран Болормаа - Хэрлэн сум, 5 дугаар сургуулийн захирал
Цэдэнжав Сүхбаатар - “Найман өргөө” СӨХ-ны дарга
Батбаяр Оюун - Захиргааны хэргийн Шүүхийн Ерөнхий шүүгч
Шагдарламжав Пүрэвсүрэн - Хэрлэн сумын 6 дугаар багийн өндөр настан
Дорж Дэлгэрцэцэг - Баянтүмэн сумын 1 дүгээр багийн өндөр настан
Очир Үзэсгэлэн - Баянтүмэн сумын “Сачин–Овоо” ХХК-ийн малын эмч
Дондов Чинчулуун - Хэрлэн сумын 7 дугаар багийн ахмад настан
Банзрагч Түмэнцэцэг - Хэрлэн сумын 4 дүгээр багийн өндөр настан
Шаравжамц Дарьсүрэн - Хэрлэн сумын ахмад настан
Бат Даваа - Цагаан Овоо сумын 4 дүгээр багийн ахмад настан, ахмад багш
Дамбийн Пүрэв - Тэнгэр даатгалын Төлөөлөгч
Гэндэнпэлжээ Түмэнцогт -ХХЕМ ХК-ийн цахилгаанчин
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Гүр Дэнсмаа -Хөлөнбуйр сумын 3-р багийн ахмад настан, ахмад багш
Шинуу Нарантуяа - Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн багш
Содном Басгаадай - Баяндун сумын Наран багийн ахмад настан
Шарав Бямбаа - Булган сумын Өндөр настан малчин
Бат–Очир Цэндбаатар - Матад сумын малчин
Бямбаа Бурмаа - Хэрлэн сумын 6 дугаар багийн ИЗН-ийн үүрийн дарга
Түвдэндорж Батзориг - Цагаан-Овоо сумын малчин
Батсүх Оюундэлгэр - Өрхийн эмнэлгийн эмч
“Цэргийн гавьяаны одон”-оор:
Мөнхжаргал Батмөнх - Хэрлэн сумын иргэн