Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВӨЛГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2015-02-13

2015 оны 2 дугаар сарын 11-12 өдрүүдэд сумдын ИТХ-ын дарга,  Засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж өндөрлөв. Уулзалт семинарын үеэр 2014 оны дэвшүүлсэн зорилт, түүний биелэлт, 2015 оны баримтлах чиглэлийг авч хэлэлцэв.  Мөн сум орон нутгийн ажлыг дүгнэж байр эзлүүлэв. Үүнд: 1-р байранд  Толбо сум, 2-р байранд Алтай сум, 3-р байранд  Сагсай сум шалгарав.

2 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт тусгайласан зориулсан сургалт зохион байгуулав. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан сумын удирдлагын хариуцлага, сахилга, хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт, төсөв хэмнэх бодлого, ГХУСА-ын талаар,  Улаан загалмайн  хорооны ажлыг идэвхжүүлэх талаар тодорхой үүрэг, даалгавар, чиглэл өгөв.

Сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт холбогдох хэлтэс, агентлагаас 2015 онд баримтлах бодлого, чиглэлийн талаар тусгайлсан сургалт зохион байгуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%