Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл гомдлыг хэлэлцлээ

2015-02-12

Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо өчигдөр буюу лхагва гарагт хуралдлаа. Хуралд бодлогын хорооны дарга Л.Хишигтогтох, гишүүд Ш.Баттөмөр, П.Цэрмаа, Ч.Энхболд  нар оролцов. Хурлаар бодлогын хороонд хамаарах ажил үүргийг гишүүдэд хариуцуулж, иргэд байгууллагаас ирүүлсэн зургаан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хэлэлцлээ. Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлттэй танилцаж, хэрхэх талаар зөвлөлдөн, боломжит байдлаар холбогдох газруудад нь хүргэн шийдвэрлүүлэн хариу өгөхөөр тогтлоо. Иргэдийн хувьд өргөдөл гомдол, санал хүсэлт ирүүлэхдээ нэр хаягаа тодорхой бичихгүй, буцаад очих эзэнгүй явуулах тохиолдол цөөнгүй гардаг байна.  Ийм тохиолдолд ирүүлсэн бичгийг хүлээн авах, шийдвэрлэх боломжгүй байдаг хэмээн бодлогын хорооны гишүүд ярьж байлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%