ХГХЭЭХ-ны аймаг дахь салбараас тус
төвд олон жил суралцаж, цаашид дэвшин суралцах бололцоогүй суралцагчдад
хөдөлмөр эрхлэх боломжийг нээж олгох үүднээс сүлжмэлийн жижиг цех
байгуулах ажлыг санаачилсан юм.
Энэ ажлыг дэмжиж Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сэргээн засах төвд 2,0 сая төгрөг хандив өргөв.
Хандивын энэ мөнгөөр ХБХСЗТ-ийнхөн ажлын бээлий үйлдвэрлэх жижиг цех байгуулахаар зэхэж байгаагаа илэрхийлэв.
Хандив өргөх ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен, ХБХЭЭХ-ны аймаг дахь салбарын тэргүүн Т.Ерлан, эцэг эхчүүдийн төлөөлөл н.Ауталив, Серикбол, Солтанмурат нар хүүхдүүдийн хамт оролцов.
Хандивыг Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын орон нутаг хариуцсан төлөөлөгч н.Ивирахим хүлээлгэн өглөө. Оролцогчид ХБХ-ийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх үйл хэрэгт амжилт хүсэж, цаашил хамтран ажиллах талаар санал дэвшүүлэв.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан Туркийн элчин сайд Мурат Карагөз болон төлөөлөгч Ивирахимд талархал дэвшүүлж, хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин дэвшихийг ерөөв.