Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

А.МЕКЕЙН НЭРЭМЖИТ БАРУУН БҮСИЙН СУРАГЧДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН БОЛЖ БАЙНА

2015-01-30

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан их эрдэмтэн,  сурган хүмүүжүүлэгч, Монгол улс даяар «Мекей багш» хэмээн алдаршсан  академик,  доктор, профессор, МУ-ын гавьяат багш Абишийн  Мекей агсны  нэрэмжит  Баруун бүсийн математикийн  олимпиад   анх удаа  зохион байгуулагдаж байна.  Уг  өргөн цар хүрээтэй,  нэр хүндтэй  анхны олимпиадад  баруун таван аймгийн 500-аад  сурагч, өсвөрийн математикчид  оролцож, авьяас билэг, ур чадвараа сорино.

Мекей багш бол  Монгол улс төдийгүй  дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн,  математикийн ухааныг   баяжуулан  хөгжүүлэх үйлсэд  томоохон хувь нэмэр  оруулсан хүн билээ.  Энэ агуу  хүний нэр алдарыг мөнхжүүлэх зорилгоор  түүний  нэрэмжит  баруун бүсийн математикийн  олимпиадыг  Өлгий хотод зохион байгуулж байна.

Сайн үйлс бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%