Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга К.Баймуратын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 01 дүгээр
сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах
ажилтан М.Баршагүл, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн мэргэжилтэн М.Тауке,
ОНӨА-ны мэргэжилтэн Х.Жанибек нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг иргэдийн
оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах, Иргэний танхимын үйл
ажиллагааг иргэд олон нийтэд таниулах, санал авах төрийн шийдвэрт
иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд мэдээлэх зорилгоор үйл
ажиллагаагаа явуулж байгаа аймгийн Иргэний танхимын орон байр, үйл
ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Удирдамжийн дагуу иргэний танхимын орон байр, ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, эд хогшлын жагсаалтыг гаргаж, шинээр авсан техник хэрэгслийг санхүүгийн баримттай тулгаж үзлээ.
Иргэний танхимын талаар цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж, аймгийн ИТХ-ын даргад танилцуулахаар боллоо.