Баян-Өлгий аймгийн хэмжээнд шинэ Үндсэн хуулийг батлалцсан 15 депутат байдаг юм байна.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга К.Баймурат зэрэг албаны бусад хүмүүс шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын төлөөлөл болсон Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Х.Алип, малын их эмч Ж.Сейтмурат, Н.Самат нартай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн радио, телевизэд холбогдох хүмүүс шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, нийгмийн амьдралд үзүүлж байгаа үр дүнгийн талаар ярилцлага өглөө.
Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан насанд хүрэгчдийн бөхийн барилдаан, аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгууллаа.
Цаашид жил бүр аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг шинэ Үндсэн хуулийн нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж явуулахаар болов.