Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хорооны хурал 01 дүгээр сарын 09-ний өдөр болж, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулж, судалгаа, дүгнэлт хийх, цаашид баримтлах бодлого боловсруулж аймгийн ИТХ-д өргөн барих, хэрэгжүүлэх дэс дараатай 2015 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 2015 онд хэрэгжүүлэхээр боллоо. Нийгмийн эмзэг бүлэг, зорилтод бүлэгт чиглэсэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхийг хариуцсан газарт нь чиглэл өгөхөөр болсон байна.
