Энэ оны 01 дүгээр сарын 06-аас 09-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга
Б.Лазатхан Буянт сумын Хөлцөөт, Мандах баг, Алтай
сумын Борбургас, Бардам, Точинд өвөлжиж байгаа малчид, ард иргэдийн ахуй амьдрал өвөлжилтийн
байдалтай танилцлаа. Хөдөө орон нутгаар энэ жил цасны хэмжээ их боловч харьцангуй дулаахан байгаа юм байна.
