Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2014-12-19

 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хамтарсан хуралдаан болж, 15 номинацид 2014 оны  аймгийн шилдгүүдийг шалгарууллаа.
Үүнд:
  1. Оны шилдэг бага ангийн багшаар – Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн бага ангийн багш Ш.Өркен
  2. Оны шилдэг багшаар – Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн хими-биологийн багш А.Гүлнар
  3. Оны шилдэг сурагчаар – Өлгий сумын “Дарын” цогцолбор сургуулийн  12 дугаар ангийн сурагч А.Айболат
  4. Өлгий сумын “Бастама” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Еркенур
  5. Оны шилдэг бизнесменээр – Өлгий сумын “Ак дам” захын бизнесмен Х.Хурмет
  6. Оны шилдэг ажилчнаар – Өлгий сумын “Суат” ХХК-ийн ажилчин Р.Женисбек
  7. Аймгийн “Эрчим” ХХК-ийн экскваторын операторчин Е.Хайрат
  8. Оны шилдэг менежерээр - “НИК” ХХК-ийн аймаг дахь Нефть хангамжийн салбарын менежер С.Асылбек
  9. Оны шилдэг банкны  ажилтнаар – ХААН банкны аймаг дахь салбарын Ховд гол тооцооны төвийн эдийн засагч А.Еркин
  10. Оны шилдэг санхүү, бүртгэл тооцооны ажилтнаар – “Соёмбо даатгал”   ХХК-ийн аймаг дахь салбарын захирал Х.Зауреш
  11. Оны шилдэг төр, захиргааны ажилтнаар – Аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын  хяналтын улсын байцаагч – С.Арман
  12. Оны шилдэг соёл, урлагийн ажилтнаар – Аймгийн Казах үндэстний театрын жүжигчин Х.Сулушаш
  13. Оны шилдэг их эмчээр – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Х.Сьез
  14. Оны шилдэг эмийн санчаар – “Эмимпекс” ХХК-ийн аймаг дахь Эм хангамж салбарын захирал, нөөцийн тасгийн эрхлэгч  Н.Көк
  15. Оны шилдэг байгууллагаар – Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
  16. Оны шилдэг аж ахуйн нэгжээр – “НИК” ХХК-ийн аймаг дахь Нефть хангамжийн салбар
  17. Оны шилдэг бүтээлч хамт олноор - Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

Баян-Өлгий аймгийн 2014 оны шилдгээр  шалгарсан хувь хүн,  байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарыг ОХУ-ын Алтайн хязгаар, БНАУлсын үзэсгэлэнт газруудаар 7 хоног аялах эрхийн бичгээр шагнаж, зардлыг “Оны шилдэг шалгаруулах журам”-аас гаргахаар тогтоолын төслийг батлав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%