Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (MON-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нэгдсэн, портал цахим хуудас Khural.mn-ийг 2013-2014 онд бүтээсэн билээ. Бүх шатны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дэд цахим хуудсыг хөгжүүлэх, тэдгээрийн мэдээ мэдээллийн чанар, стандартыг сайжруулах ИТХ-ын санал санаачилгыг дэмжих зорилгоор 2014 оны 11-р сарын 13-наас 12-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Khural.mn Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын интерактив, портал цахим хуудасны дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдаан”-д нийт 21 аймгаас Баян-Өлгий аймаг дөрөвдүгээр байранд шалгарсан байна.
Мөн 330 сумуудаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус сумууд 4-5 байрт шалгарч тус бүр мөнгөн шагналаар шагнуулахаар болсон байна.
