Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ

2014-12-15

Аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгж нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоол,аймгийн Засаг даргын 2013 оны А/8 тоот захирамжаар 2013 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр анх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага хэмээн байгуулагдсан.
Зорилго нь бол Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлахад оршино.
2014 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөг Төсвийн Ерөнхийлөн захирагчаар батлуулан ажиллаж, сар, улирлаар тайлан гаргаж Сангийн яамд хугацаанд хүргүүлж байна.
Нийт хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлын тоо -  78, Үүнээс улсын хөрөнгө оруулалтаар – 14, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар- 64 ажил төлөвлөгдсөн.
Мөнгөн дүнгээр авч үзвэл:
Улсын хөрөнгө оруулалтаар- 7,738,900,0 мян
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар- 6,180,153,0 төг
Нийт-13,919,053,0 төг
Нийт төлөвлөгөөт ажлууд 78, тендер зарлагдаж гэрээ байгуулсан ажлууд 74. Үүнээс:
Зарлах боломжгүй -1 /Иргэний танхимын тохижилт/
Сум руу шилжсэн- 1 /Бугат сумын хар замын дагуух тохижилтын ажил/
Зарлагдаж амжилтгүй болсон -1 Битүү захын сайжруулсан зам
Шүүхэд хянагдаж буй- 1 /Зам арчилгаа/
Зарлагдаагүй-0
Нийт төсөл арга хэмжээний 94,8 %-ийг амжилттай зохион байгуулсан.
Худалдан авах журмаар авч үзвэл:
Нээлттэй тендер шалгаруулалт-25
Харьцуулалтын аргаар-33
Шууд гэрээ байгуулсан -6
Зөвлөх үйлчилгээ-12
Бусад-1
Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс
1.E-PROCUREMENT.MN
2.BAYAN-ULGII.GOV.MN
3.OLGIITENDER.MN
4.BAYAN-OLGII.HURAL.MN
5.“ӨГЛӨӨНИЙ СОНИН”
6.“ЖАНА ЗАМАН”СОНИН
7.ОРОН НУТГИЙН РАДИО
8.АЙМГИЙН “LED”ДЭЛГЭЦ
9.МЭДЭЭЛЭХ САМБАР дээр худалдан авах ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт, хяналт үнэлгээний үйл явцыг  олон нийтэд ил тод, байдлаар харуулж байна.
2014 онд аймгийн ЗДТГ-ын тушаалаар 72 үнэлгээний хороо байгуулагдсанаас давхардсан тоогоор 284 хүн үнэлгээний хороонд ажиллаж, төрийн бус байгууллагын төлөөлөл 34 хүн оролцсон.
Гарч буй гомдлууд:
Худалдан авах ажиллагааны явцад нийтдээ Сангийн яамд 7,үүнээс дахин  шүүхэд 1 гомдол хянагдаж: үндэслэлтэй 1,үндэслэлгүй 1,дахин үнэлгээ хийх 3,хянагдаж буй 1 байна.Манай аймгийн хувьд гомдол ихээр гардаг,заримдаа үндэслэлгүй гомдол гаргах нь тендерийн хугацаа алдах сөрөг талтай байна.
Хяналтын талаар:
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй зарим төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц ,гүйцэтгэлд хяналт хийх талаархи аймгийн Засаг даргын 2014 оны А/553 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг Өлгий, Бугат, Цагааннуур, Ногооннуур сумуудад хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсэгт аймгийн  ИТХ-ын төлөөлөгчид Р.Гажайв, Х.Султанхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны  ажилтан Т.Аршагул нар  ажилласан болно.

Гарсан үр дүн:
1.    Тэгш бус байдал, ил тод байдал хангагдсанаар аж ахуйн нэгжүүдийн тендерт оролцох боломж нэмэгдсэн
2.    Аж ахуйн нэгжүүдийн  хариуцлага нэмэгдсэнээр татвар хураамжийг хугацаандаа төлөх болсон
3.    ОНХС-аар дамжуулан орон нутаг хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон.
4.    Төсвийн шийдвэрт нутгийн иргэдийн оролцох оролцоо нэмэгдэж,гэрээний гүйцэтгэлд хяналт тавих  эрх зүйн зохицуулалт бий болсон
5.    Олон нийтийн оролцоотой худалдан авалт хийхэд “Иргэдийн бүлэг”оролцож хяналт тавих боломж бүрдсэн
6.    Төлөвлөлт, тайлагналт хуулийн хугацаатай болсон,хариуцлага нэмэгдсэн

Тулгарч буй бэрхшээлүүд:
- ИТХ-аас баталсан төлөвлөгөөг олон дахин өөрчлөхгүй байхыг анхаарах /2014 онд 5 удаа тодотголоор/
-  2013 онд зураг төсөвгүй ажил нэлээд их төлөвлөснөөс болж эхний     5 сард худалдан авалтын ажиллагаа нэлээд удаашралтай байсан, цаашид зураг төсөвгүй ажлыг улсын болон орон нутгийн төсөвт  суулгахгүй байх,бодит гаргах
- Аймагтаа зураг,төсөл хийх компаниуд байхгүйгээс зохиомол төсөвчин бий болж байгааг анхаарч бодлогын хэмжээнд ажил зохион байгуулах
- Үнэлгээний хороонд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг байнга оруулж ажилладаг боловч тэдгээрийн идэвх сул санаа тавихгүй байгааг анхаарч  төрийн албан хаагч нарт урамшууллын систем болон хариуцлагын систем бий болгох,үнэлгээний хорооны гишүүд хугацаандаа цугларахгүйгээс үнэлгээний хугацаа алдах/45 хоног/ зэрэг
- Худалдан авах ажил зохион байгуулахдаа тухайн ажлын талбайтай зайлшгүй танилцаж үзээгүйгээс газрын маргаан шийдэгдээгүй цахилгаан,цэвэр усны шугамууд давхацсан зэрэг хүндрэлүүд гардаг,тэр болгон бидэнд унаа шатахуун байхгүйгээс үзэх боломжгүй байна
-  Цахим тендер зохион байгуулах тустай өрөө,техник хэрэгслээр  хангагдаагүй, одоо ашиглаж буй техник хэрэгслүүдийн хүчин чадал хүрэхгүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6132
4628 / 75%
935 / 15%
277 / 5%
292 / 5%