2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн хуралдаануудаас гарсан тогтоол, шийдвэрүүд, баталсан дүрэм, журам, Ажлын албанаас зохион байгуулсан олон талт арга хэмжээнүүдийн товч агуулга, хурлын ажилтнуудын хариуцсан ажлын тайлан, хороод болон ажлын хэсгүүдийн ажлын төлөвлөгөө, удирдамжуудыг эмхтгэн оруулж, зарим онцлог үйл явдлын талаарх фото сурвалжлагуудыг багтаасан уг ном нь аймаг, сумдын бүх шатны ИТХ-ын 346 төлөөлөгч, аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ болон 90 багийн БИНХ, ЗД нарт олгогдоно.
