Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2025-11-05

Орон нутгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийн оролцоог ханган ажилладаг Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх хүрээнд нэр дэвшүүлэх хүсэлт хүлээн авсан.
Хууль, дүрмийн дагуу Иргэний зөвлөл 5–7 гишүүнтэй байх шаардлагатай бөгөөд энэ удаад 4 иргэн нэр дэвшүүлсэн тул зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүрэн шинэчлэх боломжгүй гэж үзсэн байна.
Иймд сонгон шалгаруулалтын ажлыг зогсоож, иргэдээс дахин нэр дэвших хүсэлтийг авч, дахин зарлахаар болов.
Иргэдийн идэвхтэй оролцоо нь олон нийтийн хяналтыг бэхжүүлэх, төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг тул цаашид дахин оролцохыг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%