Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих ажлын хэсгийн үйл ажиллагаа хуваарийн дагуу амжилттай үргэлжилж байна.
Тус хяналт шалгалт нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд
• Аймгийн Цагдаагийн Газар
• Аймгийн Прокурорын Газар
• Аймгийн Онцгой Байдлын Газар
• Аймгийн Байгаль орчны газар
• Хилийн Цэргийн 0285-р анги
• Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
• Аймаг дахь Гаалийн Газар
• Аймгийн Шүүх Шинжилгээний хэлтэс
• Аймгийн Теле камер хяналтын дэд төв
зэрэг нийт 9 байгууллагыг хамрах юм.
Ажлын хэсэг дараах үндсэн асуудлаар хяналт шалгалт хийж байна:
• Хөрөнгийг хууль, журмын дагуу, зүй ёсоор зарцуулсан эсэх.
• Худалдан авсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу орлогод авсан, үр өгөөжтэй ашиглаж байгаа эсэх.
• Зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын үр дүнг тооцох.
Ажлын хэсэг нь хяналтын явцад гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид хөрөнгийг ил тод, үр ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
Хяналтын үр дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа эргэн мэдээллэх болно.
